Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны үнэ 30 ам.доллар хүрч нэмэгджээ 

Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш уналтад ороод байсан ураны зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, энэ онд анх удаа фунт ураны үнэ 30 ам.долларын босго давлаа. Үүнд уран үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, дагаад олборлолт өсч буйгаас гадна шинээр барих АЦС-ын төслүүд идэвхжиж байгаа нь нөлөөлж буй аж.

“BMO Capital Markets” болон “Morgan Stanley”-аас ураны өнөөгийн үнэ бол хамгийн доод үзүүлэлт болохыг тэмдэглэж, 2024 он хүртэл 50 ам.доллар хүрч өснө гэсэн таамгийг дэвшүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены танилцуулсан 2.3 их наяд ам.долларын санхүүжилт бүхий 8 жилийн төлөвлөгөөнд “цөмийн эрчим хүч”-ний талаар дурдаагүй ч цэвэр эрчим хүчний шилжилтийг атомын энергийн оролцоогүйгээр хийх боломжгүй гэж зарим шинжээчид үзэж байна.

Атомын энергийг эрчим хүчний тогтвортой эх үүсвэрээр Европын Холбооноос тодорхойлж буй нь ураны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төлөвтэй.

Гуравдугаар сард танилцуулсан БНХАУ-ын XIV жилийн төлөвлөгөөнд ураны салбарыг дэмжих зорилт туссан юм. Тодруулбал, тус улс цөмийн эрчим хүчний өнөөгийн 48ГВт хүчин чадлыг 2025 он гэхэд 70ГВт хүргэхээр төлөвлөж байна.

Э.Од