Санхүүгийн зохицуулах хороо жил бүр үйл ажиллагаагаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тайлагнах үүрэг хүлээдэг. 2020 оны ажлын тайлангаа Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.07) хуралдаанаар хэлэлцүүлж дүгнүүлсэн байна.
Тайланд 2020 онд санхүүгийн зах зээл ДНБ-ий 15.4%-д хүрсэн нь өмнөх оноос 2 пунктээр, 2016 оноос 4.5 пунктээр нэмэгдсэн үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцолжээ.
Хөрөнгийн зах зээл 2019 оноос 12.5%-иар өсч 3 их наяд төгрөг, нийт арилжааны хэмжээ 65.4 тэрбум төгрөг, хөрвөх чадварын хэмжээ 18%-д хүрчээ. Нийт арилжааны 82.5%-ийг хувьцаа, 7.8%-ийг хөрөнгө оруулалтын сан, 8.9%-ийг компанийн бонд, 0.9%-ийг Засгийн газрын үнэт цаас тус тус бүрдүүлсэн байна.
Л.Номин