Монголын болон Канадын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” (TSX:ERD | MSE:ERDN) нь “Хар Морь” талбайн хайгуулын үйл ажиллагааны үр дүнгээ танилцуулсан байна. Мөн цаашдын хайгуулын өрөмдлөгийн хөтөлбөр, “Баян Хөндий” төслийн явцын талаар мэдээлжээ.
“Хар Морь” талбайг шинээр нээсэн болохыг 2021 оны нэгдүгээр сард танилцуулсан билээ. Үүнээс хойш тус талбайд хайгуулын хѳтѳлбѳрийг гурван сарын турш хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, эхний улиралд хайгуулын 1900 тууш метрийн нийт 9 цооног ѳрѳмдсөн ба ѳрѳмдлѳгийн үр дүнгээр 1.74-4.24 г/т алтны агуулга бүхий интервалууд илрүүлжээ. Энэ талаар “Эрдэнэ Ресурс”-ийн Ерѳнхийлѳгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли “Хар Морь алтны нээлтээс хойш ѳнгѳрсѳн нэг улирлын турш хэрэгжүүлсэн хайгуулын хѳтѳлбѳрѳѳр алтны эрдэсжилтийн систем үргэлж байгааг баталгаажууллаа. Ингэснээр “Баян Хѳндий” орд болон алтны эрдэсжилт, гидротермаль хувирлын системийг агуулж байгаа гэж үздэг Улаан-Хѳндийн ѳргѳн хувирлын системтэй холбоотой тогтоц, нээлтийн тухай ойлголтоо нарийвчилж чадсан. Гуравдугаар сарын сүүлчээр тус талбайн бүсэд 3000 метрийн ѳрѳмдлѳгийн хѳтѳлбѳрийг хэрэгжүүлж эхэлсэн”-ийг мэдэгдсэн аж.
Одоогийн байдлаар, эхний 1100 тууш метрийн өрөмдлөгийн дээжийн хэсгийг “Эс Жи Эс” лабораторид шинжүүлж байгаа бѳгѳѳд ирэх долоо хоногт үр дүнг танилцуулахаар тѳлѳвлѳжээ.
“Баян Хөндий” төслийн тухайд, бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 2020 оны эцсээр эхэлжээ. Тѳслийн бүтээн байгуулалтын үе шатанд дунджаар 500 гаруй шууд ажлын байр, тѳслийн оргил үед 400 орчим иргэдийг ажлын байраар хангах тѳсѳѳлѳлтэй байна. Баян Хѳндий алтны тѳсѳл нь Баянхонгор аймаг дахь хамгийн том ажил олгогч болж, уурхайн ашиглалтын хугацаанд Монгол Улсын төсөвт орлогын албан татвар, АМНАТ зэрэг хэлбэрээр 100 сая ам.долларыг тѳвлѳрүүлэхээр тооцож буй. Уг төслийн ордод 3.16 г/т дундаж алтны агуулга бүхий 521 мянган унц баттай, 3.68 г/т алтны агуулга бүхий 103 мянган унц боломжит нѳѳцийг тус тус тодорхойлсон. 2020 оны долдугаар сард “Баян Хѳндий” тѳслийн хараат бус нарийвчилсан ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулсан юм. 2022 онд олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци