Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Боомтуудад “Ногоон гарц”-ын журмыг дахин хэрэгжүүлэх боломжтой

Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд (2021.04.14) Гашуунсухайт боомтоор 30, Шивээхүрэн боомтоор 60-90, Булган боомтоор 90-100, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус дунджаар өдөрт БНХАУ-руу нэвтэрч байна. 

КОВИД-19 халдвар Монгол Улсад нэмэгдэх болсонтой холбогдуулан Хятадын талаас ариутгал халдваргүйтгэлийг өндөр түвшинд хийх, шинэ дүрмээр ажиллаж буй. Шинэ журмаар, тээврийн жолооч нар өдөртөө шинжилгээ өгч, сөрөг гарсан тохиолдолд улсын хилийг давж, ачаагаа авч орох юм. Өмнө нь 500-600 жолооч Хятадын нутаг дэвсгэрт шинжилгээ өгч, тухайн хариугаар 7 хоногийн хугацаанд хилээр нэвтэрч байжээ. Одоо өдөр, өдөрт нь жолооч нар шинжилгээ өгч буйн улмаас өдөрт 60-70 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа аж.  

Түүнчлэн, Замын Үүд боомтоор өдөрт 25 орчим ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байсан бол (2021.04.15)өнөөдрөөс 100 ачааны машин, мөн төмөр замаар өдөрт дунджаар 22 галт тэрэг бүхий хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна.  

Манай улсад өвчлөлийн тоо буурах тохиолдолд хоёр улсын боомтуудад өмнө нь хэрэгжүүлсэн “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгджээ.

Э.Од