Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадад гангийн шинэ нэгдэл бий болно    

Хятад улсын “Anshan Iron” болон “Benxi Iron” компаниуд нэгдсэнээр гангийн бас нэгэн томоохон групп бий болж байна. Шинэ групп нь ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох магадлалтай. Энэхүү нэгдлийн яриа хэлэлцээр 2000 оноос эхэлжээ.

2019 онд “Anshan Iron” компани 39.2 сая тонн ган үйлдвэрлэсэн хэмжээгээр дэлхийд долдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, тухайн жил “Benxi Iron” компани 16.2 сая тонн ган үйлдвэрлэсэн байна. Эдгээр компаниуд нэгдсэн тохиолдолд жилийн гангийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 52 сая тоннд хүрч Японы “Nippon Steel” компанийнхаас давах аж.

Уг нэгдэх үйл явц нь Хятадын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гангийн хуучирсан үйлдвэрүүдийг хаах, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг нэгтгэж, гангийн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлоготой холбоотой юм.
Тус бодлогын хүрээнд, “Baowu” групп нь бусад төмөрлөгийн компаниудыг өөртөө нэгтгэх явц үргэлжилж буй бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсдаа төдийгүй “ArcelorMittal”-ыг даван дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дөрвөн ч компани “Baowu” группт нэгдээд байгаа билээ.   

Э.Од