Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Шандун мужийн гангийн үйлдвэрлэлийг 21.41 сая тонноор бууруулна

Хятадын Шандун мужийн Засаг захиргаанаас 2022 он гэхэд тус мужийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээг 21.41 сая тонноор бууруулж бага хүчин чадалтай зарим үйлдвэрүүдийг хаахаар шийдвэрлэсэн талаар “Аргус” агентлаг мэдээлжээ. Тус шийдвэрийн хэрэгжилт Шандун мужийн 11 үйлдвэрийг хамрах аж. Энэ хүрээнд тус мужийн гангийн үйлдвэрлэлийг 2021 онд 4.65 сая, 2022 онд 16.76 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөжээ.    

Мужийн энэхүү шийдвэр нь гангийн үйлдвэрүүдийг нэтгэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, “2+26”-аар тодорхойлсон аж үйлдвэрийн гол томоохон хотуудаас үйлдвэрийн байгууламжуудыг холдуулах зэрэг Хятад улсын агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдаж буй юм.

Шандун нь Хятадын гангийн үйлдвэрлэлийн гол мужуудын нэг бөгөөд “2+26” багтсан зарим хотууд хамаардаг байна.

Э.Од