Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс 11.25 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь 45.9%-иар буурсан үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн ерөнхий газраас (2021.04.21) мэдээлжээ. Зөвхөн гуравдугаар сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ нь 4.91 сая тонн байна. Өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад 13%-иар бага хэдий ч өмнөх хоёрдугаар сарынхаас 52.01%-иар өсчээ.
Импортолсон үнийн тухайд, тонн коксжих нүүрсний дундаж үнэ 131.96 ам.доллар буюу өнгөрсөн оныхоос 8.2 ам.доллараар хямд аж. Гэхдээ өмнөх хоёрдугаар сарын үнээс 20.99 ам.доллараар нэмэгдсэн байна.
Тэгвэл оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд хоёрдугаар сард 2.02 сая тонн, гуравдугаар сард 2.14 сая тонн нүүрсийг тус тус экспортолсон.
Мөн хугацаанд Орос улс гадаад зах зээлд нийт 42.47 сая тонн нүүрс экспортолсноос нэгдүгээр сард 176.8 мянган тонн коксжих нүүрс, хоёрдугаар сард коксжих нүүрсний экспортоо 91%-иар нэмэгдүүлж, манай улсын нийлүүлэлтээс давсан байна.
Э.Од