Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Уул уурхайн компаниуд нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум доллар хүрэв  

Их Британийн “Global Data” байгууллагын судалгаагаар, 2021 оны эхний улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг 374 хэлэлцээр өрнөж байна. Хил дамнасан эдгээр хэлэлцээрийн нийт дүн 13 тэрбум ам.доллар аж. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн улирлын 12 тэрбум ам.доллартай харьцуулахад 8.3%-иар өссөн байна.

Уул уурхайн компаниудын ийм хэлэлцээрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн тоогоор “TD Securities”, хэлэлцээрийн үнийн дүнгээр “Goldman Sachs” болон “Perella Weinberg Partners” нар тэргүүлжээ. Тус 3 байгууллагын зөвлөгөө үзүүлсэн хэлэлцээрийн нийт дүн 1 тэрбум ам.долларыг давж буй.

“TD Securities”-ийн хувьд зөвлөх үйлчилгээний хэлэлцээрийн үнийн дүнгээр гуравдугаарт орсон аж. Үүний дараагаар 809 сая ам.долларын хэлэлцээрт зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “JP Morgan” удаалжээ. Хэлэлцээрийн үнийн дүнгээр эрэмбэлсэн эхний тавд Goldman Sachs, Perella Weinberg Partners, TD Securities, JP Morgan болон BMO Capital Markets тодорчээ. Тэгвэл хэлэлцээрийн тоогоор TD Securities, Canaccord Genuity Group, BMO Capital Markets болоод CIBC Capital Markets зэрэг тэргүүлж байна.

Э.Од