Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт үйлдвэр” 364.8 тэрбум төгрөг  төвлөрүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын үеийн түүхэн шийдвэр гаргасан. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл төр хариуцахаар болсон билээ. Уг арга хэмжээнд нийт 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдсан бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн эх үүсвэр буюу 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гаргах үүргийг хүлээсэн юм. 

2019 онд 933 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн тус үйлдвэрийн газар Засгийн газрын 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Сангийн яамтай нягт хамтран ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар, тус үйлдвэр 364.8 тэрбум төгрөгийн дээрх зардалд төвлөрүүлээд байгаа гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд онцоллоо. 

Цаашид буюу долдугаар сарын 1 хүртэл үлдсэн зардлыг төлж барагдуулахад Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ямар нэгэн санхүүгийн гачигдалгүй байх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг мөн тодотгосон байна. 2021 оны эхний улирлын байдлаар  тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-143%-иар биелжээ. Тухайлбал борлуулалтын орлого 38%-иар, цэвэр ашгийн төлөвлөгөө 2.5 дахин давж биелжээ. 

Нэгдүгээр улирлын байдлаар улс орон нутгийн төсөвт 149 тэрбум орчим төгрөгийн төвлөрүүлээд байгаа аж. 

Г.Идэр  
 

Сэтгэгдэл (1)

  • Талархагч (150.129.140.44)
    Эрдэнэт шиг 10 уурхайтай болвол улс эх орон хөгжлийн замдаа орох нь гэж харагдах юм бишүүү. Тийм болохын тулд хайгуулын ажлыг бүх нийтээрээ дэмжин ажиллах хэрэгтэй юм болов уу. Тэгэхгүй бол баялагийн сан бүрдүүлж ард түмэн хишиг хүртэх гхзар доорх баялагтаа эзэн болэ чадахгүй ш дээ хаха
    2021 оны 04 сарын 27 | Хариулах