Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиг 92%-иар өсчээ 

Оны эхний улиралд, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд (жилийн нийт эргэлт 3.8 сая ам.доллар) 1.83 их наяд юанийн ашигтай ажиллажээ. Энэ нь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 137%-ийн өсөлт болохыг тус улсын Үндэсний статистикийн товчооноос мэдээлсэн байна.

Зөвхөн гуравдугаар сард, тухайн аж ахуйн нэгжүүд 711.18 тэрбум юанийн ашиг олж өмнөх оны мөн үеийнхээс 92.3%-иар өссөн аж. 

Ийм өндөр ашиг орлогод нөлөөлсөн гол хүчин зүйл бол Хятадын эдийн засаг тогтвортой сэргэн, дотоодын аж үйлдвэрлэл болоод борлуулалтын хурдацтай өсөлттэй холбоотой болохыг Үндэсний статистикийн товчооны ахлах мэргэжилтэн Чу Хун мэдэгджээ. 

Э.Од