Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сангууд байгуулах асуудлаар хуралджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.04.29)Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийжээ. Уулзалтаар төсөл тус бүрийн Ажлын хэсгийн ахлагч нар төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг танилцуулсан байна.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх болоод дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар УҮХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулжээ. Тэрээр, Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтойг онцолсон байна. 

Тэгвэл, ийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэх зорилгоор Хуримтлалын нэгдсэн санг байгуулах аж. Түүнчлэн, Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа илтгэлдээ дурдсан байна. 

Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилт гэдийг Ерөнхий сайд мэдэгджээ.  Төслүүдийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналуудыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгосон байна. 

Өнөөгийн байдлаар Монгол Улсад Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд бий. 

Эх сурвалж: www.zasag.mn
 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.228.114)
    арай гэж нэг сайн байгуулахаар хүүхдүүдэд, оюутнуудад, ямаанд гээд л тараагаад өгчихдөг юм дөө. Сая бол санд төвлөрч болохоор хөрөнгийг зүгээр л тараагаад хаячихсан. Дараа нь ийм мэдээ сонсохоор тараах юм хайж байгаа юм шиг л сонсогдож байна дөө
    2021 оны 05 сарын 01 | Хариулах