Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. 

Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ. 

Цогцолбор ашиглалтад орсноор, “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах,  эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх, өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих, жцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх, Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих, улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, орон нутагт эхний ээлжинд 1000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.