Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдрийн үнэ 201-234 ам.доллар хүрч өсөв

Пүрэв гаригт  (2021.05.07) төмрийн хүдрийн үнэ 200 ам.долларт хүрчээ. Тухайн түүхий эдийн ханшийн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Тодруулбал, Хятадын хойд нутгийн Циндао боомтод төмрийн 62%-ийн агууламжтай хүдрийн тонн тутмын үнэ 201.88 ам.доллар хүрч өмнөх өдрийн (2021.05.06)ханшнаас 4.85%-иар өсчээ. Тэгвэл Бразилийн агууламж өндөртэй 65%-ийн төмрийн хүдрийн үнэ 234.7 ам.доллар болж нэмэгдсэн байна.

Гэрэл зураг: www.mining.com

Ингэж төмрийн хүдрийн үнэ огцом өссөн нь Хятад улсын зүгээс тодорхойгүй хугацаагаар Хятад, Австралийн эдийн засгийн стратегийн яриа хэлцлийн бүхий л үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой аж. Сүүлийн үед Австралийн Хамтын нөхөрлөлийн зарим албан тушаалтнууд Хятад Австралийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэд хэдэн арга хэмжээ авсан хэмээн Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооны (NDRC) мэдэгдэлдээ дурджээ.

2018 онд Хятадын “Huawei” компанийг 5G сүлжээг нэвтрүүлэхийг хориглосон утга бүхий мэдэгдлийг Австрали улс хийсний улмаас хоёр улсын муудсан билээ. Тэгвэл өнгөрсөн онд коронавирусын халдвар анх Хятад улсад дэгдэхэд шинэ төрлийн вирусыг хэрхэн үүсч, тархсан талаар хараат бус эрэн сурвалжлага хийхийг Австрали уриалсан нь хоёр улсын харилцааг улам хурцдахад нөлөөлсөн байна.

Австралийн хувьд төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгч бөгөөд Хятадын төмрийн хүдрийн эрэлтийн 2/3-ийг дангаар хангадаг.

Э.Од