Монголбанк 2021 оны дөрөвдүгээр сард 1.3 тонн үнэт метал худалдан авчээ. Оны эхнээс нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 тонноор буурсан үзүүлэлт юм.
Дөрөвдүгээр сарын тухайд, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 25.5кг, Баянхонгор аймаг дахь салбар 61кг үнэт метал тус тус худалдан авсан байна. Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 160,616.05 төгрөг байв.
Эх сурвалж: Монголбанк