Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

2021 онд Хятад 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй

“Монгол нүүрс” ассоциаци, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас хамтран хоёр улсын нүүрсний зах зээлийн чиг хандлагын талаарх “Нүүрсний экспорт 2021” цахим хурлыг өнөөдөр (2021.05.11) зохион байгуулж байна.

“Today Think Thank”-ын судалгаагаар,  энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс  импортлох төлөвтэй. Монгол Улсаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлж байна.

Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжилж буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг илтгэлд дурдлаа. Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомсдол үүсч болзошгүй аж. Уг хомсдлыг Монгол, Канад, АНУ, ОХУ-аас бүрдүүлэх төлөвтэй гэв. Өнгөрсөн оны аравдугаар сараас Хятад улсаас тогтоосон Австралийн нүүрсний импортын хориг цаашид ч үргэлжлэх магадлалтай байна. Тиймээс Монгол Улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх боломж бий.

Гэсэн хэдий ч КОВИД-19-ээс үүдэн Монголын талын боомтууд хаагдах, экспортын тээврийн хэрэгслийг Хятадын талаас цөөн тоогоор нэвтрүүлэх тохиолдол буурахгүй байгааг онцолсон. Мөн Монголын талын дэд бүтцийн хөгжил сул байгаагаас бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг бууруулж байна. 

Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улс 2021 оны эхний улиралд нийт 970.5 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16%-иар өсчээ. Тэгвэл Хятадын импортын нүүрсний хэмжээ тогтвортой бус, нүүрсний нөөц бага байгаагаас үүдэн жилийн эцэст эрэлт нийлүүлэлтийн зөрүү 10 сая тонныг давах ба энэ нь нүүрсний үнийг дэмжих болно гэж “Today Think Thank”-ын зүгээс үзэж байна. 

“Нүүрсний экспорт 2021” цахим хурал үргэлжилж байна. 

Л.Номин

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.30)
    Улсаас
    2021 оны 05 сарын 16 | Хариулах