Засгийн газрын өнөөдрийн (2021.05.12) хуралдаанаар хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах зорилгоор “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх, Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх, хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд (2021.05.6-7) Өмнөговь аймагт ажилласан тухай гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.