Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Нүүрс олборлогч компаниудын вакцинжуулалтын гүйцэтгэл сайн явагдаж байна

Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. 

Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.

“Багануур” компани гуравдугаар сарын 10-12-нд "AstraZeneca" вакцины I тун, дөрөвдүгээр сарын 29, 30-нд II тунг хийлгэх ажлыг зохион байгуулснаар нийт ажилтны 96.8%-ийг дархлаажуулалтад хамруулсан байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани үндсэн болон гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилчид, уурхайчид болон удирдлагын ажилтнуудаа вакцинжуулалтад бүрэн хамруулжээ. Мөн уурхайн бүсэд ажиллаж буй 2846 ажилтан, 4500 орчим жолоочийг вакцинд хамруулсан байна.  

Л.Номин