Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алс Дорнодоос нүүрс чингэлгээр Хятад руу экспортолж эхэлжээ

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгаас анх удаа нүүрсийг задгай (open top) чингэлэгтэй төмөр замаар тээвэрлэж хуурай газрын Гродеково–Суйфэньхэ боомтоор Хятад руу экспортолж эхэлжээ.

Нүүрсийг чингэлгээр тээвэрлэхэд хоёр улсын төмөр замын ялгаатай (Орос өргөн цариг буюу 1520мм, Хятад нарийн цариг буюу 1435мм)царигт шилжүүлэн ачих хугацааг богиносгож, нүүрсний тоосжилтыг бууруулж буйгаараа давуу талтайг Хятадын www.sxcoal.com мэдээндээ онцолсон байна.

Хятадын зах зээлд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилгоор Орос улс өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос Забайкалийн бүс нутгаас нүүрсийг 20 тонн чингэлгээр төмөр замаар тээвэрлэн экспортолж эхэлсэн юм. Одоо Алс Дорнодын бүс нутгаас нүүрсийг чингэлгээр экспортолж буй бөгөөд цаашид ийм хувилбараар бусад боомтууд руу тээвэрлэхээр төлөвлөжээ.

Оросын Эрчим хүчний яамны мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 17.96 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өмнөх сарныхаас 4.14%, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.48%-иар тус тус өсчээ. Сүүлийн найман сарын хамгийн дээд үзүүлэлтээр тооцогдож буй аж.

Оны эхний дөрвөн сарын байдлаар, нийт 65.62 сая тонн нүүрс экспортолж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.57%-иар нэмэгджээ. Тус улсын нүүрсний нийт экспортын 14 орчим хувийг коксжих нүүрс бүрдүүлж байна. Эхний улиралд нийт 6.87 сая тонн коксжих нүүрс экспортолсон аж. 

Харьцуулбал, Монгол Улс эхний улиралд нийт 6.67 сая тонн нүүрс экспортолсон байна. Зөвхөн гуравдугаар сард Орос 3.24 сая тонн, манай улс 2.14 сая тонн нүүрс Хятадын зах зээлд нийлүүлжээ.       

Э.Од  
 

Сэтгэгдэл (4)

  • зо (202.9.40.162)
    Уул нь таван толгойгоос урагшаа нарийн цариг тавьчихад л болох юм лдаа даанч орсууд зөвшөөрөхгүй Ухаалаг зоригтой монгол хүмүүс төрд байхгүй амиа бодсон эхнэрээсээ цаадахыг харж чадахгүй түгжигдмэл сэтгэхүйтэй аймхай хүмүүс ЕС ЕӨК УИХ д байна
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.76)
    манайх алсдаа зах зээл алдаж мэдхэнэ байна одоо тэгээд ямар зам байна
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Манайх тэгэхэд алс дорнодоор дамжуулж солонгос японд гаргана гээд бгаа шүү.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Жамбаа (202.9.41.153)
    Ийм байгаа юм шүү дээ
    2021 оны 05 сарын 20 | Хариулах