Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Камоа-Какула”-ийн зэсийн худалдааны анхны гэрээг байгуулжээ 

Канадын “Айвенхоу Майнз” компани Камоа-Какула зэсийн уурхайн бүтээгдэхүүний 50%-ийг худалдах гэрээг Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компанитай байгуулжээ. 

Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтойг “Айвенхоу Майнз” мэдэгдсэн байна. БНАКонго улсын Засгийн газраас энэхүү уурхайн зэсийн баяжмал, цэвэршүүлсэн зэсийг экспортлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Тус улсын зүгээс, тавьж буй гол шаардлага бол зэсийн томоохон үйлдвэрлэлийн түүхий эдийг зөвхөн өөрийн улс дотор боловсруулах явдал юм. 

Уурхайгаас эхний баяжмалыг Колвези хот дахь Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрт (2021.06.01) хүргэсэн. Нийлүүлэлтээс хойш 30 хоногт багтаан цэвэршүүлсэн зэсийг үйлдвэрлэх аж. Тухайн бүтээгдэхүүнийг Дурбан боомтоос эцсийн хэрэглэгч хүртэлх тээвэрлэлтийг бүтээгдэхүүн худалдан авагч тал (Zijin Mining”, “Citic Metal”) хариуцахаар гэрээнд заажээ. 
Түүнчлэн, гэрээний хүрээнд “Zijin Mining”, “Citic Metal” нь урьдчилгаа төлбөрт 150 сая ам.доллар төлөх юм. Энэхүү хөрөнгийг төсөл хариуцагч “Kamoa Copper” компани зургадугаар сарын 10-наас 2023 оны тавдугаар сарын 31-ны хугацаанд зарцуулах эрхтэй болно.  

“Камоа-Какула” төслийн 39.6%-ийг “Айвенхоу Майнз” компани, 39.6%-ийг Хятадын “Zijing Mining” групп тус тус эзэмшиж байгаа бол 20% нь БНАКонго улсын Засгийн газрын мэдэлд байдаг.

Э.Од