Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Орост хамгийн урт туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож байна  

ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбох туузан дамжуургаар (конвейер) угсарч эхэлжээ. Тодруулбал, Сахалины бүс нутаг дахь нүүрсний Солнцевский уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх энэхүү дамжуурга нь одоогоор Орост хамгийн уртад тооцогдож байна. Туузан дамжуурга нь 5.5м/сек хурдтай, цагт 4-4.2 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, хамгийн өндөр хэсэг нь 24м аж.

Барилга угсралтын ажлыг Францын “RBL-REI SA” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.

Тухайн төхөөрөмжийг байгуулснаар уурхайн тээвэрлэлт 2 дахин нэмэгдэн жилд 20 сая тоннд хүрнэ гэж тооцжээ. Мөн үйлдвэрлэлийн бүтээмж өндөр зардал бага, аюулгүй байдал болон байгаль орчны өндөр ач холбогдолтойг компани онцолжээ. Түүнчлэн, өндөр хэмийн хүйтний улиралтай тус бүс нутагт нүүрсийг шуурхай тээвэрлэхэд дэвшилтэт технологи гэдгийг дурдсан байна.  

Нийт 7 тэрбум рублийн (97 сая ам.доллар) өртөгтэй уг төсөл нь Алс Дорнодын бүс нутагт “Нүүрсний “ногоон” кластер” байгуулах зорилтоор Владивостокийн чөлөөт боомтын бүсийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. 

Э.Од


 
 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.111)
    Хөгжил гэж энэ бишүү манайх машинаар зөөж байгалиа сүйтгэж байхад
    2021 оны 06 сарын 12 | Хариулах