Хятадын “Shanxi Coking Coal and Coke Sales” болон “China Aluminium International Trading” (Chalco Trading) компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай www.sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Компаниуд хамтын ажиллагааны хүрээнд, Монголын коксжих нүүрсийг импортлох, холих, боловсруулах аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.
“Shanxi Coking Coal and Coke Sales” нь Хятадын төрийн өмчит “Shanxi Coking Coal” группын охин компани юм. “China Aluminium International Trading” нь мөн л төрийн “China Aluminium” группын бүтэц бүрэлдэхүүнд багтдаг.
Хятадын коксжих нүүрсний үйлвэрлэлээр тэргүүлэх бүс нутаг Шанси мужид төвтэй “Shanxi Coking Coal”-ийн хувьд тус улсын коксын хамгийн том үйлдвэрлэгч юм. Уг компани дотооддоо олборлох коксжих нүүрсийг Тавантолгойн нүүрстэй хольж тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтойг 2017 онд “Coal Mongolia” чуулган дээр илэрхийлж байсан билээ.
Э.Од