КОВИД-19 цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс экспортолж буй хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газарт чингэлэг тээврийн терминалууд байгуулахаар боллоо.
Хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.