Гэрэл зураг: www.mining.com
Чили улсын “Antofagasta” (LON: ANTO) нь 2022 оны эхний хагаст баяжмалаа Хятадын зэс хайлуулах дөрвөн үйлдвэрт нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь “China Copper”, “Jiangxi Copper”, “Tongling Nonferrous”, “Jinchuan” үйлдвэрүүд аж. Бүтээгдэхүүнийг боловсруулахад дунджаар 50 ам.долларын үнээр талууд тохиролцсон байна.
Хятадын үйлдвэрүүд гурав дахь жилээ дараалан “Antofagasta” компаниас бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээлж байгаа аж. КОВИД-19-ийн нөхцөл байдал болон вирусын “Дельта” хувилбарын халдвар нэмэгдэж буй, мөн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж томоохон үйлдвэрлэгчид түүхий эдийн татан авалтаа урьдчилан баталгаажуулж байна.
Цар тахлын улмаас энэ оны нэгдүгээр улиралд “Antofagasta” компанийн зэсийн үйлдвэрлэл 183 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7%-иар буурсан аж. 2021 онд 730-760 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.
Э.Од