Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятадын компани Якутад кокс-химийн үйлдвэр байгуулна 

Хятадын металургийн компани Якутын нутагт кокс-химийн үйлдвэр байгуулах талаар “Алс Дорнодын хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих” агентлагаас мэдээлжээ. Тодруулбал, хоёр жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд коксын үйлдвэр байгуулах гэрээг ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын (Якут)Засаг захиргаа болон Хятадын “Циняань” компанитай үзэглэсэн байна.

Кокс-химийн үйлдвэр байгуулах төслийн нийт өртөг 5 тэрбум юанийн (55 тэрбум рубль) хөрөнгө оруулалтыг Хятадын компани хариуцах аж. Тус үйлдвэр нь жилд 4 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрсийг Якутын нутгаас нийлүүлэх юм. Зарим шинжээчийн таамаглаж буйгаар, гол нийлүүлэгчээр Оросын “Колмар” компани тодорч магадгүй.

ОХУ-ын Засгийн газраас Якутын коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилт зарласан билээ. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт Элга ордын эзэмшигч “Эльгаугол”(“А-Проперти”), “Колмар” компаниуд коксжих нүүрсний олборлолт явуулж, Хятадын зах зээл, Ази-Номхон далайн орнууд руу экспортолж байна. 

Э.Од