Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар нэмэгдэнэ

2025 он гэхэд Хятад улсын хаягдал гангийн хэрэглээ 23%-иар өсч 320 сая тоннд хүрэх бөгөөд өнгөт металын дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх төлөвийг тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос(NDRC) мэдээлжээ.

Мэдээнд дурдсанаар, ирэх таван жилд Хятадын өнгөт металын дахин боловсруулалтын үйлдвэрлэл 20 сая тонн болж нэмэгдэх аж. 2021 оны байдлаар тус үйлдвэрлэлийн хэмжээ 14.5 сая тонн байна.

Түүнчлэн, бага агуулгатай хүдэр, хаягдал болон бусад нөөцийн ашиглалтыг сайжруулахад анхаарах талаар Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо мэдэгджээ.

Өнгөрсөн онд Хятад улс 260 сая тонн хаягдал ган хэрэглэсэн байна. Энэ нь 62%-ийн агуулгатай 410 сая тонн төмрийн хүдэртэй тэнцэх хэмжээ аж. Тус улсын дотоодын зах зээл дээр энэ онд 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн үнэ 38%-иар өсчээ.

Э.Од