Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Забайкальд алтны шинэ уурхай ашиглалтад орж байна

Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр)  олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ.

Тухайн ордыг ашиглалтад оруулах төслийн нийт хөрөнгө оруулалт 13.6 тэрбум рубль юм. 2018 оноос “Мангазея” компани нь “Наседкино” орд газарт алтны уурхай, баяжуулах үйлдвэр байгуулах зөвшөөрлийг эзэмшиж буй аж.

Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.

Э.Од