Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Орос, Казахстан хилийн бүсэд зэсийн төсөл хамтран хэрэгжүүлнэ

ОХУ, Казахстаны Засгийн газар нь хоёр улсын хилийн бүсийн ойролцоо орших зэсийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Оросын Ерөнхий сайд М.В.Мишустин (2021.08.18) Казахстан улсад албан айлчлал хийх үеэр төслийн баримт бичгийг үзэглэсэн байна. Энэхүү хэлэлцээрт хоёр улсын Эрдэс баялгийн сайд нар гарын үсэг зурсан аж.

Хамтран хэрэгжүүлэх зэсийн Тарутины орд нь Оросын Челябинск мужийн нутаг дамнан Казахстаны хилийн бүсэд оршдог байна. Тухайн ордын тусгай зөвшөөрлийг Оросын “Восточный базис” компани эзэмшдэг. Тус компани нь “Оросын зэсийн компани”-ийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг юм.   

Тарутины орд 63.7 мянган тонн зэс агуулсан 4.58 сая тонн хүдрийн нөөцтэй. Уг ордыг 9.5 жилийн хугацаанд ил аргаар олборлохдоо жилд 750 мянган тонн хүдэр боловсруулахаар төлөвлөжээ.

Э.Од