Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнийн бууралт өсөлтөөр солигдов

Лондоны металын бирж дээр (2021.08.24) зэсийн ханш 9316.5 ам.доллар/тоннд хүрч өсчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 8775.5 ам.доллар болж буурсан юм. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байгаагүй доод түвшинд хүрсэн бол энэ долоо хоногт үнэ эргээд өсч эхэллээ.

Эх сурвалж: Investing.com

Сүүлд тохиосон ханшийн бууралт нь цар тахлын шинэ хувилбарын дэгдэлт, АНУ-ын мөнгөний бодлого чангарч болзошгүй байдал болоод Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэгтэй холбоотой байв. Гэвч бууралт өсөлтөөр солигдох болсон нь цар тахлын дараах сэргэлтийн нөлөөгөөр зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр хөрөнгө оруулагчид худалдан авалтаа нэмэгдүүлснээс үүдэлтэй. Тодруулбал харьцангуй хямд үнэтэй байгаа үед нь уг металыг худалдан авахыг илүүд үзэж байна. Хэрэв оны дөрөвдүгээр улиралд дэлхий дахинд аж үйлдвэрлэл эрчимжээд эхэлбэл зэсийн эрэлт нэмэгдэж, үнэ илүү өсөх шалтгаан болно.

Нөгөөтэйгүүр зэсийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс цар тахлын тархалтыг эрчимтэй бууруулж байгаа нь металын зах зээлд үнэ өсөхөд нөлөөлжээ.

Б.Төгс