Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв 

Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ.

Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг. Уг компани 2020-2021 оны санхүүгийн жилд 12.61 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэжээ. Өнөөгийн байдлаар, үйлдвэрлэлээ жилд 48 мянган тонн хүчин чадалд хүргэхээр уурхайг өргөтгөж байна. Түүнчлэн, “Orocobre” компани Япон улсад литийн карбонатыг дахин боловсруулах “Naraha” үйлдвэрийг байгуулж буй.          

“Galaxy Resources”-ийн тухайд Аргентин дахь литийн “Sal de Vida” ордын ашиглалтад бэлтгэж байна. Тус уурхай нь жилд 32 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай аж.  Мөн тус компани Баруун Австрали дахь литийн “Mt Cattlin” уурхайд олборлолт явуулдаг бол Канадад “James Bay” ордын тусгай зөвшөөрлийг авахаар хүлээж байна.

Э.Од