Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австралийн засаг коксжих нүүрс олборлохыг “Posco” компанид хоригложээ

Шинэ Өмнөд Уэльс мужийн Хараат бус төлөвлөгөөний комисс нь коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэх эрхийг “Hume Coal” компанид олгохоос татгалзжээ. Тус компани Өмнөд Солонгосын металургийн “Posco” корпорацийн салбар нэгж юм.

“Hume Coal” компани Австралийн Сидней хотоос 175 км зайд орших ордоос нийт 50 сая тонн коксжих нүүрс 23 жилийн хугацаанд олборлон Өмнөд Солонгос руу экспортлохоор төлөвлөж байжээ. 

Ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь уг орд усны эх үүсвэрт ойр оршдог тул байгаль орчинд сөргөөр нөлөөнө гэж Хараат бус төлөвлөгөөний комисс үзсэн байна. 

Өнөөгийн байдлаар Хятадын зах зээл дээр сайн чанарын коксжих нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн юм. Австралийн Засаг захиргаанаас наймдугаар сард мөн Канадын компанид коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлэх эрх олгохоос татгалзжээ.

Э.Од