Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад улс нөөцөөсөө 150 мянган тонн метал нийлүүллээ

Дэлхийн эрдэс түүхий эдийн хамгийн том эрэлтийг бүрдүүлэгч Хятад улс ханшийг тогтоон барих зорилгоор стратегийн нөөцөөсөө 150 мянган тонн метал өчигдөр (2021.09.01) дуудлага худалдаагаар нийлүүлсэн байна. Үүнд 70 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр, 30 мянган тонн зэс тус тус багтжээ.

Дуудлага худалдаа нь зөвхөн металын үйлдвэрүүдийн дунд цахимаар явагддаг. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 9312 ам.доллартай хаагдсан нь өмнөх өдрийнхөөсөө 150 ам.доллараар буурсан үзүүлэлт боллоо. Мөн тус бирж дээр хөнгөн цагаан болон цайрын ханш тонн тутамдаа 20-50 ам.доллараар буурчээ.  

Хятад улс өнгөрсөн долдугаар сараас хойш  эдгээр гурван металаас нийтдээ  420 мянган тонныг зах зээлд гурван удаагийн дуудлага худалдаагаар хөнгөлөлттэй үнээр нийлүүлээд байна.

БНХАУ-ын дарга Си Жинпин цаашид улсын стратегийн нөөцийн удирдлагыг илүү сайжруулах шаардлагатайг дурдаад,  стратегийн болоод онцгой байдлын нөөцийн нэгдсэн систем бүрдүүлнэ гэдгээ өнгөрсөн даваа гаригт  мэдэгджээ.

 

Б. Төгс