Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг хоёр долоо хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм. Өчигдрийн байдлаар (2021.09.02) Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжүүлж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад буй.
Эх сурвалж: УУХҮЯам