Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Эхний найман сард Хятад 30.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ

Наймдугаар сард, Хятад улс 4.68 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 24.14% өссөн үзүүлэлт юм. Гэлээ ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.7%-иар буурсан байна.

Коксжих нүүрсний үнийн тухайд, дунджаар тонн тутам 202.37 ам.доллар бөгөөд долдугаар сарын үнээс 25.23 ам.доллар, өнгөрсөн оныхоос 97.77 ам.доллараар тус тус нэмэгджээ.

Эхний найман сард тус улсын импортолсон коксжих нүүрсний нийт хэмжээ 30.74 сая тонн байгаа юм. 2020 оны мөн үеийнхээс 41.6%-ийн бууралттай байна.

Э.Од   

Сэтгэгдэл (1)