Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны захиалгын нээлтийн ёслол боллоо


Монголын Хөрөнгийн Биржийн анхны давхар бүртгэлтэй компани болох  “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн  шинээр гаргаж байгаа нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцлоо.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт таван сая ам.доллар буюу 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм. Нэмэлт үнэт цаасны тэргүүлэх  андеррайтераар "БиДиСек ҮЦК" ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн "Сноу Хилл Консалтанси" ХХН, хамтрагч андеррайтераар "Мандал Капитал Маркетс" ҮЦК, “Таван Богд Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж байна. 

 

 

Эх сурвалж: МХБ