Монгол-Хятадын худалдааны гол суваг болсон Замын-Үүд-Эрээний боомтыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Учир нь Хятадын талд буюу Эрээнд цар тахлын халдвар илэрсэн тул ийнхүү хилийн боомтыг хаахаар болжээ. Ингэснээр хоёр долоо хоног, түүнээс ч урт хугацаагаар боомтоор машин нэвтрэхгүй байж болзошгүй байна.
Одоогийн байдлаар, Хятадын талаас албан мэдээллийг Монголын талд ирүүлээгүй байгаа ажээ. Урд хөрш аливаа халдварын тохиолдол илэрсэн хэсэгт өргөн хүрээнд шинжилгээ хийж өвчний тархалтыг хумьж авдаг. Иймд Эрээнд шинжилгээ хийсний дараа хилийг нээж магадгүй байна.
Уг үйл явдал нь Монголын худалдаачдад хүнд тусаад зогсохгүй нүүрс, түүхий эдийн экспортод ч сөргөөр нөлөөлнө.