Өмнөговь аймаг дахь Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд олборлолт эрхэлж буй “Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ын олзворлолт 2022 онд хэвэндээ орно гэж Фитч агентлаг тооцоолсон байна. Учир нь, цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэхээр ашиглалтад оруулж буй нүүрсний терминал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж тооцжээ. Шинэ терминал ашиглалтад орсноор ирэх онд нийт дүнгээрээ 18 сая тоннын экспорт уг терминалаар дамжиж худалдаалагдана гэж тус агентлаг үзжээ.
Хэдий тийм боловч “Энержи Ресурс”-ын нүүрсний борлуулалт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20-30%-иар бага байхаар таамаглажээ. Гэхдээ цаашид цар тахлын нөхцөл байдал хүндрэх, шинэ терминалын үйл ажиллагаа төлөвлөсөнд хүрэхгүй бол компанийн санхүүгийн байдалд нөлөөлж, улмаар зээлжих зэрэглэлийг нь бууруулах хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулжээ.
Компани аравдугаар сарын дундуур ирэх 2024 онд хугацаа нь дуусах бондын хүү болох 20.4 сая ам.долларыг төлөх ёстой. Энэхүү төлбөрийг барагдуулахад компанийн хувьд хүндрэл үүсэхгүй гэж Фитч агентлаг тайлбарлажээ.