Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2.4 дахин өсөв

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр 11,134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,818.2 тэрбум төгрөг буюу 52.2%-иар өсжээ.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,454.9 тэрбум төгрөгтэй тэнцэж, өнгөрсөн оны мөн үеэс 2,042.3 тэрбум төгрөг буюу 2.4 дахин өссөн байна.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31%-ийг бүрдүүлж байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ.

Нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч, үнийн өсөлт нь нүүрсний экспортоос бүрдүүлэх орлогын төлөвлөгөөний биелэлтэд эерэгээр нөлөөлөөд байна. 2021 оны эхний 9 сарын байдлаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 657.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65.8%-ийн өсөлттэй байна. 2021 оны аравдугаар сарын 21-ний байдлаар 13.2 сая тн нүүрс экспортолж, гүйцэтгэл 46.2%-тай байна.

 

Эх сурвалж: УУХҮЯам