2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
Энэ сарын 23-ны байдлаар 4.56 сая баррель газрын тос олборлож, 24-ний байдлаар 4.04 сая баррель тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 628.8 мянган баррель буюу 18.4%-ийн өсөлттэй байна.
Улсын хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар 79,885 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,393 тонн, АИ-92 автобензин 33,814 тонн, дизель түлш 35,925 тонноор хэмжигдэж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 44,099 тонн шатахууны нөөц байгаа ба 24-ний байдлаар АИ-92 автобензиний 23 хоногийн нөөцтэй байна.
Эх сурвалж: УУХҮЯам