Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4 их наяд төгрөгт хүрлээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13.4 их наяд орчим төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.4%-иар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал

-Уул уурхайн салбараас 3,707.8 тэрбум төгрөг буюу 27.7%,

-Газрын тосны салбараас 180.4 тэрбум төгрөг буюу 1.4%,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр 30.8 тэрбум төгрөг буюу 0.2%,

-Бусад орлого 36.9 тэрбум төгрөг буюу 0.3% байна.

2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 3,707.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Үүнээс эрдэс тус бүрээр танилцуулбал:

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 1,908.4 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ