Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2022 онд алтны үнэ 1800 ам.доллароос буурахгүй

Аливаа улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог алтны үнэ ирэх 2022 онд ямар байх талаар эдийн засагчид таамгаа дэвшүүлж байна. Алтны үнэ 2020 оны наймдугаар сард унц нь 2000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон хэдий ч тодорхой шалтгаануудын улмаас тус үнэт металлын үнэ тогтмол буурч байгаа юм. Тухайлбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний байдлаар унц алт 1811 ам.долларын үнэтэй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар  эдийн засгийн хямралын үед ихэвчлэн өсдөг алтны үнэ дахин нэмэгдэхгүй байгаа нь дэлхийд тэргүүлэх эдийн засагтай АНУ-аас шалтгаалж байгаа ажээ. Учир нь, зээлийн хүү өснө гэсэн хүлээлт, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний бодлогоо чангатгасан, мөн КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх гаж нөлөө нь алтны үнийн өсөлтийг хязгаарлаж, 1800 ам.доллароос дээш гарах боломжийг олгоогүй хэмээн тэд үзэж байна. Харин энэ оны сүүлийн улиралд тэргүүлэх эдийн засагтай орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байгаатай холбоотойгоор алтны үнэ ирэх 2022 онд өсөх магадлал байгааг Дэлхийн Алтны Зөвлөлийн (WGC) мэдээлэлд дурьджээ. Ямартай ч  үнийн өсөлт, бууралт КОВИД-19 цар тахлаас ихээхэн шалтгаалах ч унц алт ирэх 2022 онд 1800 ам.доллароос буухгүй гэдгийг олон улсын шинжээчид хэлж байна.
 

Р.Ренчин

Сэтгэгдэл (1)

  • Төөгөө (216.119.148.43)
    Энэ одоо бичсэн мэдээнийхээ утгыг өөрөө ойлгож байгаан бол уу?!
    2021 оны 12 сарын 24 | Хариулах