Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэндийг үе үеийн уурхайчдадаа “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олноос хүргэе.
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой, Уурхайчдын баярын өдөр өнөөдөр /2021.12.25/ тохиож байна. 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улс эх орныхоо газрын хэвлийд байгаа баялгаа нийт ард түмний өмч гэж зарлан тунхаглаж, Налайхын уурхайг улсын үйлдвэр болгосон өдрийг Монголын уурхайчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Түүнээс хойш он цагийн түүхийг хамтдаа бүтээлцэж, улсын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлшгүй болтол гагнаж чадсан нь уурхайчдын хөдөлмөр, хичээл зүтгэл билээ. Одоогоор уул уурхайн салбар нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 25%, экспортын 90%, улсын төсвийн орлогын 26% орчмыг дангаараа бүрдүүлж байна. Хэдийгээр энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан КОВИД-19 цар тахлын нөлөө үргэлжилсэн ч төлөвлөгөө нормоо биелүүлэхээр эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй нийт уурхайчдадаа дахин баяр хүргэе.
Эх орныхоо хөгжлийн төлөө баялаг бүтээж буй нийт уурхайчдадаа эрүүл энх, сайн сайхныг ерөөе.
Мongolian Mining Journal