Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ

Олон улсын эрчим хүчний зах зээлийн томоохон тоглогчдын нэг ОХУ-ын эрчим хүчний экспорт 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд 2.3 дахин өсчээ. “Известия” сонинд бичсэнээр тус улс 2021 оны арванхоёрдугаар сард л гэхэд 2.7 тэрбум кВт эрчим хүч экспортолсон байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар эрчим хүчний салбар дахь ОХУ-ын нөлөө ойрын жилүүдэд буурах төлөвгүй байгаа ажээ. Европт байгалийн хий болон цахилгаан  эрчим хүчний үнийн өсөлт нүүрлээд байгаа нь оросуудын байр суурийг улам бэхжүүлж байна. ОХУ-аас эрчим хүч импортлох сонирхолтой орнууд ч нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, Казахстан улс 2022 онд ОХУ-аас 500-1000 МВт эрчим хүч худалдаж авахаар болсон юм.

Монгол Улсын хувьд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20%-ийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 80%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээллээр төвийн болон баруун бүсэд жилдээ дунджаар 312.2 сая кВт.ц цахилгааныг ОХУ-аас импортолж байгаа юм. Импортын цахилгааны  80% гаруйг буюу 1.4 тэрбум кВт.ц эрчим хүчийг “Оюутолгой” БНХАУ-аас худалдан авдаг.

Р.Ренчин