Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ.
Монголбанкны 1 гр алт худалдан авах дундаж ханш 2021 оны арванхоёрдугаар сард 163,695.60 төгрөг байжээ.
2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ (кг)
2010-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металын хэмжээ (тонн)
2021 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төг/гр)
Эх сурвалж: Монголбанк