Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Салхитын мөнгөний ордын хаалтыг олон улсын жишиг байдлаар хийнэ

Канадын Засгийн газрын санхүүжилтээр Салхитын мөнгөний орд, Эрдэнэс Силвер Ресурс хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг анх удаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хүрээнд оролцогч талуудын ажлын хэсгийн уулзалт (2022.01.07) боллоо.

Уулзалтаар уул уурхайн компани, нутгийн иргэд, төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын дэмжлэгтэйгээр хаалт, нөхөн сэргээлтийн зорилго, зорилтуудыг боловсруулах, нөхөн сэргээлтийн дараах газар ашиглалтыг тодорхойлоход талуудын оролцоог хангах, эцэслэн тодорхойлсон хаалтын зорилго, зорилтуудыг үндэслэн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлаар хэлэлцсэн юм. 

Уг төслийг хэрэгжүүлснээр иргэд, мал амьтан болон ургамал бусад зэрлэг ан амьтдад бэлчээрийн аюулгүй талбай бий болох аж. Тухайлбал, уг уурхай 10 жилийн дараа хаагдлаа гэхэд үүний дараа зөвхөн байгалийг нөхөн сэргээгээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн хувьд ашигтай байдлаар хэрхэн ашиглаж болох талаар төлөвлөх юм байна.

 

Эх сурвалж: Эрдэнэс Силвер Ресурс ХХК