Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Ганцмод боомтоор он гарсаар өдөрт нүүрсний 93 машин нэвтэрч байна

Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойших доод хэмжээнд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, он гарсаар буюу нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 93 машин тус боомтоор нэвтэрчээ. Нэгдүгээр сарын 4-нд тус боомтоор 94 машин нэвтэрсэн бол 5-нд ердөө 58 машин гарчээ.

Өнгөрсөн 2021 оны хувьд Монгол улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 45%-иар буурсан үзүүлэлт юм. Харин нүүрсний экспортын борлуулалтын орлогоос 2.76 тэрбум ам.доллар олсон нь өмнөх 2020 оны оныхоос 30%-иар өссөн дүнтэй гарсан. Гэвч сарын дүнгээр, өнгөрсөн арванхоёрдугаар сард 541 мянган тонн нүүрс экспортолсон нь 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага дүн боллоо.

Энэ онд 36.7 сая тонн нүүрс экспортлох зорилт улсын төсөвт тусгалаа олоод байгаа юм.

 

Б. Төгс