Оросын түүхий эдээс олон жил хараат байсан Польшийн нефтийн зах зээлд ойрын хугацаанд томоохон өөрчлөлт гарах гэж байна. Үүний шалтгаан нь Польшийн “Orlen” компанийн Саудын Арабын газрын тосны “Saudi Aramco” компанитай байгуулсан гэрээтэй холбоотой гэж “Коммерсант”-д бичжээ. Уг гэрээнд зааснаар Гданьскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн 30%-ийг худалдахаас гадна Польшийн нийт хэрэглээний тал хувийг хангах боломжтой буюу жилдээ 10-16.8 сая тонн газрын тос нийлүүлэх юм. Ингэснээр Саудын Араб тус улсын газрын тосны зах зээлд томоохон тоглогч болно. “Orlen” сүүлийн жилүүдэд Саудын Араб, АНУ, Баруун Африкаас далайн тээврээр газрын тос худалдан авалтаа нэмэгдүүлж байсан нь Оросын түүхий эдийн хараат байдлаас гарах оролдлого байсан бололтой хэмээн эдийн засагчид дүгнэж байна.
“Saudi Aramco”-тай байгуулсан гэрээ Польш улс Оросын байгалийн хийнээс татгалзахаар шийдсэн жил хийгдсэнээрээ онцлогтой юм. Тэд Оросын “Газпром”-той байгуулсан 2022 онд дуусах гэрээгээ сунгахгүй, харин оронд нь Балтийн хийн хоолойгоор дамжуулан Норвеги улсаас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авахаар болжээ.
Р.Ренчин