Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар Л.Баярмандалыг томилох шийдвэрийг гаргасан.
Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор /Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн нэгэн ажээ.Тэрбээр
- 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
- 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш
- 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер
- 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал
- 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал
- 2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газарт Судлаач ажилтан,
- 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан
- 2017 онд “ЭТТ Майнинг” ХХК-д зөвлөх
- 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллажээ.
Эх сурвалж: АМГТГ