Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын эдийн засаг 8.1%-иар өслөө

Хэдийгээр цар тахлын нөлөө их байсан ч 2021 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.1%-иар нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 2021 онд Хятадын эдийн засгийн эргэлтийн хэмжээ 114 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давжээ. Аж үйлдвэрийн салбар 8.2%-иар буюу 7.1 их наяд ам.доллар, хөдөө аж ахуйн салбар 7.1%-иар өсч, 1.3 их наяд орчим ам.долларт хүрч, үйлчилгээний салбар 8.2 хувиар (9.59 их наяд ам. доллар болж) өссөн байна.

Мөн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 9.1%-иар өссөн байна. Энэ нь 35128 юань буюу ойролцоогоор 5.500 ам.доллар болжээ. Хөдөө орон нутагт 10.5%-иар (ойролцоогоор 2.8 мянган ам.доллар), хотод 8.2 хувиар (7.5 мянга орчим доллар) тус тус өссөнийг эдийн засагчид тооцоолжээ.

Харин 2022 онд Хятадын эдийн засагт учрах гол эрсдэлийг хэрэглээний зардал буурах, нийлүүлэлтийн тасалдал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал жин дарна хэмээн шинжээчид онцолж байна.

Р.Ренчин