Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортыг сэргээх ажлыг шуурхайлна

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт (2022.01.22) ажиллалаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Эрдэнэт үйлдвэр уулын баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогссоны улмаас одоогийн байдлаар 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал, төмөр замын өртөөн дээр мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдан нийт дүнгээр 200 сая орчим долларын бараа, бүтээгдэхүүн хадгалагдсан байдалтай байна.

Энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлэх, цаашид энэхүү тээвэр, ложистикийн асуудлыг цогцоор нь үе шаттай хэрхэн зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэр”-ийн экспортын урсгалыг тасралтгүй, шуурхай явуулах асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг газар дээр нь ажиллалаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар Эрдэнэт үйлдвэр”-ийн саналыг сонсож, бодит байдалтай танилцаж, зохих үүрэг, чиглэл өгч, хамгийн боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаар боллоо.

Эх сурвалж: ТӨБЗГ