Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 2021 онд 4.1 их наяд төгрөгт хүрэв

Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37.0%-иар өссөн байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441.0 тэрбум төгрөг буюу 53.9%ар өсөв.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал,

-Уул уурхайн салбараас 3,845.5 тэрбум төгрөг буюу 27.0%,

-Газрын тосны салбараас 198.1 тэрбум төгрөг буюу 1.4%,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.8 тэрбум төгрөг буюу 0.2%,

-Бусад орлого 38.0 тэрбум төгрөг буюу 0.3%-иар тус тус өссөн байна.  

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)